// Вэбсайт · e-commerce
Oh My Beauty
Олон брэндийн онлайн дэлгүүр — 182 бүтээгдэхүүн, төлбөр, хуваан төлөлт, гадаадаас захиалга, admin самбар.
Live үзэх ↗
ohmybeauty.mn
- Бүтээгдэхүүн
- 182
- Хэл
- MN / EN
- Бүрдэл
- Дэлгүүр · Admin · API
Асуудал
Олон брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн зардаг бизнест захиалга, төлбөр, барааны үлдэгдлийг нэг дор удирдах, үйлчлүүлэгч утсаараа хялбар худалдан авах онлайн дэлгүүр хэрэгтэй байсан.
Юу хийсэн
Үйлчлүүлэгчийн дэлгүүр, дотоод admin самбар, тэднийг холбох API-г эхнээс нь хийж, live болгосон.
- Төлбөр: шууд төлбөр болон хуваан төлөлт.
- Гадаадаас захиалах: дэлгүүрт байхгүй барааны линкийг үйлчлүүлэгч илгээж, захиалгын хүсэлт үүсгэнэ.
- Бараа ба үлдэгдэл: брэнд, ангилал, хувилбар (өнгө, хэмжээ), агуулахын хөдөлгөөн, бараа дуусахад мэдэгдэл.
- Худалдан авалт: сагс, хадгалсан бараа, промо код, сэтгэгдэл, захиалгын түүх.
- Admin: захиалга, хүргэлтийн төлөв, төлбөрийн шалгалт, бараа ба контент удирдлага.
- Хоёр хэл: бүтээгдэхүүний мэдээлэл монгол, англи хэлээр.