Бат-Оргил · Software developer

Бизнест тань вэбсайт, систем, апп хийнэ

Онлайн дэлгүүр, захиалга ба бараа бүртгэлийн систем, mobile app — эхнээс нь live болтол нэг хүн хариуцаж хийнэ.

Live ажиллаж буй ажил: Oh My Beauty — олон брэндийн онлайн дэлгүүр

Төлбөрийн интеграц
HiPay · Storepay
Хэл
MN / EN
Бүрдэл
Дэлгүүр · Admin · API

Хийсэн ажлууд

Бодит бизнест ажиллаж байгаа

Юу хийдэг вэ

Бизнест тань хэрэгтэй зүйлийг

Вэбсайт ба онлайн дэлгүүр

  • Бүтээгдэхүүнээ онлайнаар зарж, төлбөрөө картаар эсвэл хуваан төлөлтөөр авна
  • Facebook-ээс орж ирсэн хүн утсаараа шууд захиална
  • Хайлтын системд бизнес тань олдоно

Дотоод систем

  • Захиалга, бараа, ажилтнаа Excel-ээс нэг системд шилжүүлнэ
  • Юу хэд үлдсэн, хэн юу хийснийг тухай бүр харна
  • Бэлэн программд өөрийгөө тааруулах биш — танай ажлын урсгалд тааруулж хийнэ

Mobile app

  • Үйлчлүүлэгчид тань iOS, Android дээрээс захиална
  • Урамшуулал, захиалгын төлөвийг push мэдэгдлээр хүргэнэ
  • Ажилчдад зориулсан апп — ирц, даалгавар, тайлан

Баталгаа

Мөнгөө төлөөд хүлээх биш

Ажил харагдах тусам төлнө. Дууссаны дараа ч орхихгүй.

Үе шаттай төлбөр

  1. 30% ажил эхлэхэд
  2. 40% ажиллаж буй demo-г үзсэний дараа
  3. 30% хүлээлгэн өгөхөд

3 сарын алдаа засвар

Хүлээлгэн өгснөөс хойш 3 сарын дотор гарсан алдааг үнэгүй засна.

Бүх зүйл таных

Source code, домейн, hosting таны нэр дээр бүртгэгдэнэ. Надаас хамааралгүй, хүссэн хүнээрээ үргэлжлүүлж болно.

Ажлын явц

Эхнээс нь live болтол

  1. 1

    Уулзах

    Бизнес, асуудлаа ярилцана. Юу хэрэгтэй, юу хэрэггүйг хамтдаа ялгана.

  2. 2

    Санал ба хугацаа

    Юу хийх, хэдэн долоо хоног, хэдэн төгрөг болохыг бичгээр өгнө.

  3. 3

    Долоо хоног бүр demo

    Ажиллаж буй хувилбарыг долоо хоног бүр үзүүлнэ. Санал тань тухайн үедээ орно.

  4. 4

    Хүлээлгэн өгөх

    Live болгож, хэрэглэх заавар өгөөд бүх эрхийг танд шилжүүлнэ.

Түгээмэл асуулт

Асуух зүйл байна уу?

Үнэ хэд вэ?

Ажлын хэмжээнээс шалтгаална. Уулзаж хэрэгцээг тань сонссоны дараа тогтмол үнэ, хугацааг бичгээр хэлнэ. Хамрах хүрээ өөрчлөгдөхгүй бол үнэ нэмэгдэхгүй.

Хэр удаан хийх вэ?

Эхний уулзалтын дараа долоо хоногоор тооцсон хугацаа гаргаж өгнө. Явцыг нь долоо хоног бүрийн demo-гоор өөрөө харна.

Hosting, домейны төлбөрийг хэн төлөх вэ?

Та. Бүгд таны нэр дээр байх тул үйлчилгээ үзүүлэгчид шууд төлнө — би дундаас нь ашиг хийхгүй.

Хүлээлгэн өгсний дараа юу болох вэ?

3 сарын турш алдааг үнэгүй засна. Түүнээс хойш шинэ боломж нэмэх, өөрчлөх ажлыг тухай бүр тохиролцоно.

Би техникийн мэдлэггүй. Болох уу?

Болно. Техникийн нэр томьёогүйгээр тайлбарлаж, хэрэглэх зааврыг өгнө.

Ярилцъя

Бизнесээ, юу хийлгэмээр байгаагаа хэлээрэй. Утсаар залгах эсвэл Messenger-ээр бичээрэй.